Нууцлалын бодлого

Бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцдаг вэ.

Шинэчилсэн:

Энэ бичвэрийг хуульчаар хянуулж байна. Эцсийн хувилбар нийтлэгдэх хүртэл доорх зарчмаар ажиллана.

Юу цуглуулдаг вэ

  • Бүртгэл: нэр, имэйл, утасны дугаар.
  • Төлөвлөгөөний хариулт: анги, сургуулийн дүн, хэлний шалгалтын оноо, сонгосон улс, мэргэжил, санхүүгийн боломж, элсэх хугацаа, дүүрэг.
  • Гэрийн байршил: та өөрөө тэмдэглэсэн бол, ойрын төвүүдийг харуулахад.
  • Төлбөр: дүн, огноо, төлөв. Картын мэдээлэл Bonum-д үлдэх бөгөөд бидэнд ирдэггүй.
  • Хэрэглээ: ямар хуудас үзсэн (нэргүй, санамсаргүй кодоор), аль төвийн холбоо барих товч дарсан.
  • Зөвшөөрөл: юуг зөвшөөрсөн, юунаас татгалзсан, хэзээ.

Эрүүл мэнд, шашин, үндэс угсаа зэрэг онцгой ангиллын мэдээлэл цуглуулдаггүй.

Юунд ашигладаг вэ

  • Таны төлөвлөгөөг гаргах, шинэчлэх.
  • Бүртгэл, нэвтрэлт, төлбөрийг ажиллуулах.
  • Мэдээлэл өөрчлөгдвөл төлөвлөгөөг тань шинэчилж, мэдэгдэх.
  • Үйлчилгээгээ сайжруулах: хэрэглэгчид хаана зогсож байгааг нийлбэр тоогоор харах.

Хэнтэй хуваалцдаг вэ

  • Хувь хүний мэдээллийг хэзээ ч худалддаггүй.
  • Сургалтын төв, зуучлалын байгууллага: зөвхөн таны өөрөө холбогдсон байгууллагад, та зөвшөөрсөн бол нэр, утсыг тань харуулна.
  • Ивээн тэтгэгч, жилийн тайлан худалдан авагч: зөвхөн нийлбэр тоо. Цөөн хүнтэй бүлгийг харуулахгүй.
  • Үйлчилгээ үзүүлэгчид: мэдээллийн сан (Supabase), вэб байршуулалт (Cloudflare), төлбөр (Bonum), имэйл (Resend), утасны баталгаажуулалт (verify.mn), газрын зураг (OpenStreetMap). Тэд зөвхөн тухайн ажилд хэрэгтэй мэдээллийг л авна.
  • Хуулиар шаардсан үед эрх бүхий байгууллагад.

Хэр удаан хадгалдаг вэ

  • Бүртгэлээ устгуулах хүртэл хадгална. Устгуулахад таны хариулт, төлөвлөгөө, хадгалсан зүйлс устана.
  • Төлбөрийн бүртгэл, Ebarimt баримтыг татварын хуульд заасан хугацаанд хадгална.

Таны эрх

  • Өөрийн мэдээллийг харах, засах: «Миний бүртгэл» хэсэгт.
  • Зөвшөөрлөө өөрчлөх, цуцлах: «Тохиргоо» хэсэгт, хэдийд ч.
  • Бүртгэлээ устгуулах: [email protected] хаягаар хүсэлт илгээнэ.

Насанд хүрээгүй хэрэглэгч

10–12-р ангийн сурагчид StudyPass-ыг ашиглаж болно. Төлбөрийг гэр бүл нь хийнэ. Зөвшөөрөл бүр тусдаа бөгөөд хэдийд ч цуцалж болно.

Күүки, хөтчийн санах ой

Нэвтэрсэн төлөвийг хадгалах, хуудас үзсэн тоог давхардуулахгүй тоолоход хөтчийн санах ойг ашиглана. Зар сурталчилгааны күүки, гуравдагч талын хянагч ашигладаггүй.

Холбоо барих

Connected Solutions LLC · [email protected]